Багваахай хүүхдийн хадгалдаг сэтгүүл #5
Япон улсад бага насны хүүхдийн боловсрол, боловсрол судлалын чиглэлээр төгссөн мэргэжилтнүүд эрхлэн гаргаж буй тус сэтгүүл нь хүүхдийн зөв дадал хэвшил, төлөвшлийн суурийг тавихад эергээр нөлөөлж, дэм болох зорилготой ба тус сэтгүүл бүрийг бүтээхдээ ном хэвлэлийн чиглэлээр туршлагатай япон мэргэжилтнүүд, хүүхдийн номын мэргэжлийн зураач, чадварлаг дизайнер, хүүхдийн зохиолч нартай хамтран ажилладаг болно.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролд зориулсан БАГВААХАЙ сэтгүүл нь хүүхдийн сурч мэдэх хүсэл эрмэлзлийг өдөөн хөгжүүлж, зөв дадал хэвшил, төлөвшлийн суурийг тавина. Түүнчлэн цуврал сэтгүүл бүр өөр өөрсдийн баялаг агуулгатай ба агуулга нь хуучрахгүй мөн дахин давтагдадгүйгээрэй онцлог.
АГУУЛГА: Сургамжит Зохиомж Ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшилд сургаж, төлөвшил, харилцааны суурийг хөгжүүлэх зорилго бүхий сургамжит зохиомжийн булан.
Ардын уламжлал (Монгол хүүхдүүд) Монгол хүүхдүүдийнхээ нэг өдрийг тухайн улирлын өнгө аяс, онцлогийг тусгасан зургаар таниулна.
Үлгэрийн цаг Монголын болон дэлхийн орон орны үлгэрүүдийг мэргэжлийн зураач өгүүлэмж, гүйцэтгэл сайтай зургаар толилуулна. Үлгэрийн хэл найруулга дээр ч онцгойлон анхаарсан болно.
Ажил мэргэжил Хүрээлэн буй орчин, ажил мэргэжлийн онцлогийг таниулах булан. Мэргэжил гэдэг зүйлд анхаарлаа хандуулан, өөрийн хиймээр байгаа зүйлийг олоход мэдлэгт нь нэмэр зорилготой. Цаашлаад аливаа зүйлсийн цаана хэн нэгэн бидний төлөө ажиллаж, хөдөлмөрлөж байдаг гэдгийг анзаарч харж, бусдад талархах сэтгэлийг хөгжүүлнэ.
Танин мэдэхүй (Байгаль орчин) Амьтдын экологийн онцлогийг үлгэр хэлбэрээр хүргэх булан. Үлгэр шиг өрнөлтэй унших нь хүүхдэд ойлгомжтой, сонирхолтой. Хамгийн гол нь үлдэцтэй байдаг. Хүүхдийн байгаль орчин, амьтан ургамал, шавж, хорхойг анзаарч, ажиглан харж, судалж мэдэх эрмэлзлийг өдөөхөд чиглэгдсэн.
Хүнсний боловсрол Хоол, хүнсний бүтээгдэхүүнд хүүхдийн анхаарлыг хандуулж, хоолны зуршлыг сайжруулах зорилготой. Хүнсний бүтээгдэхүүнийг улирлын онцлогт тохируулан зураг, тайлбартайгаар хүргэнэ.
Дуу хөгжмийн булан (Аялгуут тоглоом) Хүүхэд дууны утга санааг биеийнхээ хөдөлгөөнөөр илэрхийлэн дуулснаар хөдөлгөөний эвсэл, урлаг, гоо зүйн мэдрэмжтэй болохоос гадна сэтгэлийн хөдөлгөөнөө бусдад илэрхийлж сурах сайн талтай.
Бүтээлч дасгал Гар доорх материалаа ашиглан, чөлөөтэй сэтгэн бодож, түүнийгээ өөрийнхөөрөө илэрхийлэн гаргаж сурна. Гарын эв дүйг сайжруулж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
Дасгал ажил Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын агуулгын стандартад нийцсэн дасгал ажлууд. Хүүхдийн сонирхлыг татах, хялбархан хийж гүйцэтгэх, хийсэндээ урамших нөхцөлийг хангасан.
Оригами (Японы цаасан урлал) Yйлдлийн дэс дараалал, нугалах хэмжээсийг баримталдаг нь хүүхдийн төвлөрөх чадвар болон орон зайн мэдрэмжийг, буруу хийснээ дахин засаж залруулах оролдлого нь тэвчээрийг хөгжүүлдэг.