top of page
Writer's pictureGaruna publishing

Шинэ аавын тэмдэглэл ...


Аав, ээж байхад хэрхэн суралцаж байгаа вэ? Нэг асуудал тулгармагц л томчууд хуучны аргуудаа шахдаг. Муу гэж хэлэхгүй ч орчин үеийн хүүхдийн онцлог, нөхцөл байдалд шаардлага хангахгүй аюултай санагддаг. Тиймээс эцэг, эх байх, хүүхдээ ойлгох боловсрол бидэнд хамгийн чухал. Мэдэхгүй, хэцүү зүйл гарвал Японд боловсрол эзэмшсэн танил эгч нараасаа болон Англи хэл дээрх эх сурвалжаас мэдээлэл авдаг байв. Монгол хэл дээр шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл тун ховор. Бүр Ангирааг бүх ээж нарын баахан ФБ группээс гаргасан гээд л бод. Хүмүүс бие биедээ арай хэтэрхий зөвлөгөөнүүд өгдөг. Одоог хүртэл хүүхдээ ойлгох, онцлогийг нь мэдрэхийн тулд энэ номыг ширээний номоо болгож байна.


Яг тухайн насны, сарын, үеийн мэдээллийг уншихад хүүхдээ илүү ойлгоод хэрхэн харьцахаа ухаараад байх шиг санагддаг. Хүүхэд өсгөх олон арван дүрэм журмыг уншиж мэдэх шаардлага тулгарч, тэдгээрийг туршиж, туулж байж л бид хүүхдээ амжилттай өсгөнө. Тиймээс энэ номыг шинэ төрсөн ээж найзууддаа бэлэглэдэг. Дараа тэр найзууд маань маш хэрэгтэй байгаа талаараа баярлан хэлдэг. Хүүхэд уйлмагц л хүмүүс сандардаг. Номд юу гэж тайлбарласныг иш татав.

"Хүүхэд албаар уйлах нь өсөж хөгжиж буйн илрэл. Ийнхүү учир шалтгааны холбоог ойлгож, улмаар 5 ~ 6 сартай болох үедээ хүүхэд ээж аавыгаа ирүүлэхийн тулд албаар уйлах, өөрийн шаардлагадаа нийцүүлэн янз бүрээр уйлахыг сурна. Энэ бол хүүхэд тань өсөж хөгжиж буйн гайхамшигтай нотолгоо, байгалийн зөнгөө ухамсарт арга болгон ашиглах арга ухаан нь гарцаагүй хөгжиж буйн илрэл юм шүү."







Comments


bottom of page