top of page
Writer's pictureGaruna publishing

Маамуу хаанаас ирдэг юм бэ?👶 Гэр бүлээрээ унших бэлгийн боловсролын анхны ном

#Зурагт ном

*** Гэр бүлээрээ унших бэлгийн боловсролын анхны ном ***


Аав ээж нар хүүхдийнхээ насны онцлогт нь тохируулсан бэлгийн боловсролын талаар ярилцаж, зөвлөгөө өгөх нь хамгийн чухал үүрэг хариуцлага гэж хэлж болох юм. Бид ярилцаагүй, бодит мэдээ мэдээллийг зөв цагт нь өгөөгүйн улмаас хүүхдүүд маань санаатай болон санаандгүй алдаа гаргах нь цөөнгүй байдаг. 😔


Тэгвэл бэлгийн боловсрол гэдгийг бага наснаас авхуулан хүүхэд бүрийн насны онцлогт тохируулан хүний бие махбод болон түүний үйл ажиллагаа, нөхөн үржихүй, сэтгэл хөдлөл, хүний эрхийн талаар олгогдох цогц мэдлэг гэж ойлгож болно. Энэхүү мэдлэг нь бэлгийн харьцаанд хариуцлагатай, эерэг хандлагатай болох мөн бэлгийн дарамтыг таньж мэдэх болон бусад эрсдэлийн талаарх мэдлэгийг өгөх, хувь хүнийг мэдлэгийг хөгжүүлэх зорилготой юм. Үүний зэрэгцээ өөрийн бие махбодыг ойлгох, дур хүслийг таньж мэдэх, хийж буй үйлдэлдээ хариуцлагатай байж зөв сонголт хийх боломжийг олгоно гэдэгт найдаж байна. Эдгээр үр дүнд хүрэхийн тулд хүүхэд бүрийн насны онцлогийг харгалзан үзэж, түүнд тохирох бодит мэдээллийг айлган сүрдүүлэхгүйгээр зөв арга барилаар олгох нь маш чухал юм. Ингэж чадваас бид эрх тэгш, өөртөө итгэлтэй, айдасгүй, бие биеэ хүндэлдэг нийгмийн хандлагыг бий болгох боломжтой билээ.


Тиймээс бид эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт зориулан гэр бүлээрээ хамт унших бэлгийн боловсролын анхны номоо орчуулан гаргахад бэлэн боллоо. 👏

----------

Эцэг эхчүүд ``Одоо хэтэрхий эрт байна!'' гэж хэлэх үед л үргэлж оройтсон байдаг. 😟

Энэ бол ямар ч хориотой зүйлс биш. Нээлттэй ил тод, шилэн байх ёстой. Ялангуяа өнөөгийн интернэт хөгжсөн энэ үед 3 наснаас нь мэдээлэл өгөх нь маш чухал шүү.

Бэлгийн боловсролын мэдээллийг 3-4 нас, 5-6 нас, 7-9 нас, 10-12 нас, 13-15 нас, 16-дээш нас гэж ангилан авч үздэг.

Эцэг эхчүүд бид ч мөн насанд хүрсэн атлаа бэлгийн боловсролын мэдлэггүй том хүмүүс болсон байх нь цөөнгүй билээ. Тиймээ бид ч бас хүүхдүүдтэйгээ хамт суралцах ёстой. 📢

----------

赤ちゃんはどこからくるの?

⭐️⭐️⭐️⭐️⭐️Amazon 4️⃣.4️⃣ ratings

----------

Номын хэсгээс ...

👦 Боожгойдоо хүрэхээр гоё байна гэдэг гаж уу?

👩‍🦰 Хүрэхэд гоё байна гэдэг энгийн л зүйл.

👩‍⚕️Хэн ч бай өөрийнхөө боожгойд хүрэхэд таатай гоё санагддаг. Энэ бол байдаг л хэвийн зүйл. Боожгойдоо хүрэх нь ч буруу биш. Гэхдээ бусдыг харж байхад хүрэх ичмээр. Бүр боловсон ёсыг зөрчсөн, хүмүүжилгүй хэрэг юм шүү. Хэрэв муухай санаатай, муу том хүн боожгойдоо хүрч байгааг чинь харчих юм бол чамд хамаагүй хүрэх зэргээр гомдоож мэднэ шүү. Өөрийн биеийн нандин хэсгүүдийг бусдад огт харуулж болохгүй. Боожгойдоо хүрмээр байвал ариун цэврийн өрөө, хөнжил дотроо байхдаа л хүрээрэй.

👦 Нэг л гоё байна... Энэ гаж уу?

👩‍🦰 Гаж биш ээ? Гэхдээ бусдад харуулалгүй, ариун цэврийн өрөө, хөнжил дотроо байхдаа хүрээрэй.

👩‍⚕️ Боожгүй чинь зөвхөн чиний өөрийн нандин хэсэг. Тиймээс дээрх дүрмийг баримтлаарай...

----------

ℹ️ Зохиогч: Нами Ножима

ℹ️ Орчуулсан: Д.Чимгээ

ℹ️ Хянан найруулсан: Д.Хишгээ

ℹ️ Дизайнер: Б.Мөнхмэнд

ℹ️ Эрхлэн гаргасан: ©2023 Garuna publishing

ℹ️ Хэмжээ 148*210 | нүүр 108

ℹ️ ISBN: 978-9919-9077-1-6

----------

Release date 2️⃣0️⃣2️⃣4️⃣-0️⃣3️⃣-1️⃣5️⃣



Comments


bottom of page