top of page
Writer's pictureGaruna publishing

ЖОЛООДОГЧ номын сэтгэгдэл ❤️🙏

Сүүлийн үеийн хүмүүсийн суурь төрх ер нь л баргар болждээ. Өөрсдийгөө анзаардаггүй л байх. Метронд ажилдаа явж байгаа хүмүүсийг харахад л ойлгомжтой. Тэгсэн хэр нь ээ нэг л их "Аз жаргалтай болохгүй байнашдээ" гэж шаналж бачуурсан хүмүүс. Тэгснээ тийм хүмүүс үргэлж ижил зүйл хэлэхийг яана. "Амьдрал өөдлөхгүй байхад яаж өөдрөг байх юм бэ!" гээд. Тийм биш шүү дээ. Суурь төрх нь урвагар хүмүүс өдөр тутмын амьдралдаа таарах аз жаргалын үрийг яагаад ч анзаарч чадахгүй.


Аз гэдэг чинь угтаа “азтай”, “азгүй” гэх зэргээр илэрхийлэгдэх зүйл биш. “Хэрэглэх”, “хураах” гэсэн үг юм. Тийм болохоор эхлээд “хураах” нь байгаад, тодорхой хэмжээнд хуримтлагдахаар нь “хэрэглэх” боломжтой болно. Тиймээс азтай, азгүй хүн гэж байхгүй.


Эргэн тойрондоо азтай гэж үнэлэгддэг хүн бол аз жаргалын үр цуглуулсанаа л хэрэглэдэг.



Зохиогч: Китагава Ясүши

Орчуулагч: ТОМё БОДё

Comentarios


bottom of page