top of page
Writer's pictureGaruna publishing

Бас нэгэн хүндэт уншигч маань номын сэтгэгдлээ хуваалцжээ. Баярлалаа 🙏🙏🙏

ТОМё БОДё Reply: Бас нэгэн хүндэт уншигч маань номын сэтгэгдлээ хуваалцжээ. Баярлалаа 🙏🙏🙏 Ингээд уншаад байвал боргиод л байна шүү дээ, гэнэн ТОМё БОДё нь😅😅😅

ТОМё БОДёгийн орчуулсан Жолоодогч, Нойр хулжаам хувьслийн түүхийг номын баяраас авч уншив аа. Зохиогч нь гайхалтай санаааг донжтой өгүүлснийг, орчуулагч нь тансаг найруулчихаар бүр донтох шинжтэй шүү. Дараагийнх нь юу бол гээд л...


Анх санаандгүй явж байгаад Математик бас бусыг нь уншчихсан юм аа. ЕБС-д олимпиадад бэлдэх үед гардаг хэдэн нэрс Коши, Ферма л байхаас биш, тэд нарыг мах цуснаас бүрдсэн хүн гэдэг талаас нь хараагүй, мэдрээгүй л явж. Гэтэл нэг шулмын теоремыг батлах гэж 300 гаруй жил. Бүр нарийндаа математик биш, драм цаашаа. Уран зохиол математик хоёр нийцгүй бус, хамтдаа байж болох үзэгдэл гэдгийг харуулсан ном. Гэтэл зарим нөхдүүд энэ хоёрын хооронд сонголт хийлгэчих гээд байдаг... Надад бол хоёулаа л хүний амьдралын салшгүй хэсэг.


"Шинжлэх ухаан бас бус"-ыг уншихаар математик, логик, физик ШУ-ны хязгаарыг маш энгийнээр харах боломжтой. Тэр гүйцэд бусын теоремуудыг уншсаны дараа ямар ч стресс арилчих шинжтэй. Өө сэвгүй логик систем хүртэл тачихгүй юманд мань мэт "уйлаад" яахав дээ хаха. Гэтэл нийгмийн ШУ-ны зарим гарууд өөрсдийнхөө дэмждэг философичийн санааг догма мэт зүтгүүлэх "хошин шог" гэдгийг ойлгуулах мэт.


"Философи цагаан толгой" хаха. Уйтгартай филсоофийн ном гэж бодож байна уу? Үгүй. Битүү зодоон! Дархан мэх. Гэхдээ үнэнийн хойноос хөөцөлдөх тархины, оюун санааны хүнд жингийн тулаан, драма! Энэнээс болж Netflix дээр Баки үзсэн гээд л бодчих хаха.

"Хувьслийн түүхийн" тухайд индивидуализм ба коллективизмын маргаанд байгаль цэг тавьчихсан мэт хариулт. Индивидуал хүсэл нь оршин тогнохын тулд коллектив үйлдэл шаардана.


Өөрөөр хэлбэл, Аин Рэндийн Атлантын мөр тэнийсэн тэр диваажинд хүртэл хүн бүр өөрийн чаддаг зүйлээрээ коллектив амьдардаг. Зах зээлийн систем бол бүр нарийндаа хамтралын систем буюу итгэлцэл гэдэг айхтар гүнзгий зүйлс явж байдаг. Итгэлцэл үүсэхийн тулд заавал нэг алтруист элементийн хэлтэрхий явж байдаг. Үүнийг индивидуализмаар тайлбарлах нь дутмаг. Амьдрал бол өөрчлөлт, хувьсал, урвалт, хамтрал - нойр хулжим!


"Жолоодогч"-ийн тухайд өөрсдөө уншаад үзээрэй. Аз гэж юу байдаг тухай тун ч донжтой... Хэдэн хэдэн өнцөг. Гэснээс амжилтад хүрэхэд аз ямар ч хамаагүй, хөдөлмөр л чухал гэдэг нөхдүүд Veritasium гээд youtube сувгийн азтай холбоотой нэг бичлэгийг үзээрэй [1]. Аз золигийн эд шүү. Амьдрал үүсэхэд ч бас аз хэрэгтэй байсан мэт...

гэх мэт. Баярлалаа ТОМё БОДё. Манай ЕБС-ийн номын сангууд ийм номоор дүүрээсэй. Тэгвэл шинэ үеийнхэн ШУ-нд хайртай дуртай болох нь дамжиггүй.

______


Source: https://www.facebook.com/sb.onur / Unur Sukhbaatar (Сүхбаатарын Өнөр)







Comentários


bottom of page