top of page
Writer's pictureGaruna publishing

Баруун тархи, Зүүн тархи

Гарүна паблишнгийн үүсгэн байгуулагч Д.Хишгээ .

Энэ номыг уншиж байхдаа би ( .... яг би биш юм байна, номон дээрх Оканы хэлсэнээр) иймэрхүү зүйлүүд бодсоноо анзаарсан, гэхдээ энэ бол тэдгээр олон зуун мянган бодлуудаас миний анзаарсан нь юм. Маргааш бас л түгжрэх байхдаа, хүү орой жаахан нурмагар байх юм яасан юм бол, өнөөдөр тэр найзтай уулзсан, тэдний дарга нь тэгсэн гэсэн үү дээ. Найзын маань хүүхэд солонгос явсан юм байна, нөхөр нь араас нь 3 сарын жуулчны виз авсан гэнэ, өчигдөр хэн эгч Вьетнам явжээ, гоё байсан байхдаа, араагийн удаа хамт явах уу гэсэн, Монгол улс авлигын индексээр зуун хэдэд явж байна, ер нь л сүүлийн жилүүдэд ийм л байсаар ирсэн, яачихсан улс вэ нээрээ, яая даа байз. Утаа гэж яанаа нээрээ, яах гэж ийм их утаа тортог болсон газарт цав цагаан куртка авдаг байнаа, маргааш бас л хими цэвэрлэгээ ордог байхдаа. Өө нээрээ химид өгсөн хувцасаа аваагүй юм байна шүү дээ, хугацаа нь ч хэтэрчихсан байна. Ээж залгасан байна, буцаагаад залгая, нөгөө хөдөөнөөс ирсэн хамаатан нь буцсан юм болов уу яасан юм бол. 10 жилийн ангийн охин байна, ойрд холбоо бариагүй, хай гэж бичих үү яах уу гэх мэт маш олон, чухал шаардлагагүй, гол нь хоорондоо ямар ч учир холбоогүй, бодсон ч яг одоо надад тийм их ач холбогдолгүй, эмх замбараагүй бодлууд миний зүүн тархинд өдөржин эргэлдэж, намайг эзэмдэж байдаг юм байна.

Энэхүү ном нь хэрэгтэй, хэрэггүй, учир холбогдолгүй олон бодлоосоо өөрийгөө чөлөөлж, сармагчингийн тархиа намжааж бодолгүй төлөвт шилжиж, байгальтай, дотоод хүнтэйгээ холбогдож ухамсрын шилжилт хийж чадсан Япон эмэгтэйн туршлагаа хуваалцаж буй ном юм.


Ухамсрын шилжилт хийж бодлоо зогсоож, төгс одоо цагтаа төвлөрөх нь бидний боддогоор ууланд даяан хийснээр л чадах зүйл биш юм. Энэтхэгт бодлоо арилгаж чадсан хүмүүс зөндөө байдаг тухай сонсч байсан. Америкт хүртэл ийм чадвартай хүмүүсийн тухай судалгаа хийгдсэн байдаг юм байна.


Энэхүү номыг уншаад за юун одоо цаг, гэгээрэл, бодол арилах, ер нь бид энэ насандаа хүрэхгүй ч байж мэднэ, хэн хэзээ ухамсрын шилжилт хийж бодлоо арилгаж чадахыг тааж мэдэх аргагүй гэх бодол төрөх байх. Таны зөв. Гэхдээ бид өдөр бүр өөрийнхөө байгаллаг дотоод мөн чанараасаа холдож буй дижитал нийгэмд ядаж хэдхэн хоромыг өөртөө зориулж "Одоо" цагтаа оршиж сурах нь зарим нэг чухал зүйлээ олж харах, зөв шийдвэр гаргаж зүг чигээ олоход тустай.

Үргэлжлэл бий …








Comments


bottom of page