top of page
Writer's pictureGaruna publishing

"Аз жаргалд хүргэх ФИЛОСОФИЯ түүхэн дэх хамгийн хүчирхэг НИЦШЕгийн сургаал 🤫 by YAMCHA" номыг Unread онцолжээ. Баярлалаа, Unread! 🤗



Нэгэн цагт шатан дурлаж явсан хүсэл тэмүүлэл минь хэзээнээс ч юм мөн чанараа алдаж эхлэхтэй зэрэгцэн, хэзээд өөдрөг гэгэлгэн байх аятай дэврүүн явдаг оюун санаа минь ч бас ирээдүйд хааш явж, юу хийхээ мэдэхээ больтлоо туйлдсан байлаа. Ер ийм хаалгагүй өрөөнд хашуулсан мэт тодорхойгүй үе хүн бүрд давтамжтай тохиодог болов уу. Энэ л төөрөгдмөл үеэсээ гарахаар зүтгэж, эрэл хайгуулд хатаж, эвээ олохгүй ээрч явах үедээ биажлын ширээн дээрээсээ“Аз жаргалд хүргэх философи” хэмээх нэрийг олж харсандаа одоо өөрийгөө азтайд тооцдог юм. Зөв цагтаа зөв зүйлтэйгээ таарсан болохоор тэр. Асуултад минь хариулт, байшинд минь хаалга болж өгсөн энэ ном манай уншигчдад ч бас таалагдана гэдэг үл эргэлзэнэ.



НОМЫН ТУХАЙ


Философи, шинжлэх ухаан зэрэг нарийн төвөгтэй мэдлэгийг хөгжилтэй, ойлгомжтойгоор тайлбарладаг Японы зохиолч Ямчагийн номуудыг бид “ТомЁ БодЁ”-гийн орчуулгаар уншсаарнэгэнт даджээ. “Аз жаргалд хүргэх философи” нь зохиолчийн монгол хэлнээ хөрвүүлсэн дөрөв дэх ном болж байгаа юм.


Номд 2000 гаруй жилийн түүхтэй, мөн чанарын философийг эрс үгүйсгэж, философийн цоо шинэ урсгалыг бий болгосон Ницшегийн үзэл санааг буюу “урагш тэмүүлсэн амьдрахуй”-г бүрэлдүүлэхүйц хүчирхэг ойлголтуудыг тун энгийн, хялбараар тайлбарлах юм. Багш, оюутны харилцан яриа бүхий бичвэрийн энэ хэлбэр нь мөн “Гарүна паблишинг”-ээс эрхлэн гаргасан “Ад үзэгдэх зориг”-ийн уншигчдад танил, дотно санагдах нь лавтай.

ХАР ФИЛОСОФИ” БУЮУ ЭКЦИСТЕНЦИАЛИЗМИЙГ ОЙЛГОХ НЬ


Философи, шинжлэх ухаан зэрэг нарийн төвөгтэй мэдлэгийг хөгжилтэй, ойлгомжтойгоор тайлбарладаг Японы зохиолч Ямчагийн номуудыг бид “ТомЁ БодЁ”-гийн орчуулгаар уншсаарнэгэнт даджээ. “Аз жаргалд хүргэх философи” нь зохиолчийн монгол хэлнээ хөрвүүлсэн дөрөв дэх ном болж байгаа юм.


Номд 2000 гаруй жилийн түүхтэй, мөн чанарын философийг эрс үгүйсгэж, философийн цоо шинэ урсгалыг бий болгосон Ницшегийн үзэл санааг буюу “урагш тэмүүлсэн амьдрахуй”-г бүрэлдүүлэхүйц хүчирхэг ойлголтуудыг тун энгийн, хялбараар тайлбарлах юм. Багш, оюутны харилцан яриа бүхий бичвэрийн энэ хэлбэр нь мөн “Гарүна паблишинг”-ээс эрхлэн гаргасан “Ад үзэгдэх зориг”-ийн уншигчдад танил, дотно санагдах нь лавтай.

ЯАГААД УНШИХ ВЭ? 


Ницше бол Герман улсад төрж өссөн өрнийн философич. Тэгсэн хэр нь номын туршид өрнийн ухааныг үгүйсгэчхэв үү? гэмээр олон зөрүүд санаатай дайралдсаар сүүлдээ дасах маягтай болж ирэв. Нээрэн ч ямар “энгийн хүн” хүн төрөлхтний оюун санаанд олон зуун жилээр үзэл суртлын үрээ бөх гэгч суулгаж орхисон цагаан философитой тэрсэлж зүрхлэх билээ дээ. Үүнийг нь санахад л түүний хэчнээн өөрөөр сэтгэдэг, хайрцагнаас гадуур нөхөр болохыг шууд ойлгоно. Христийн шашны тухай тайлбар, хүйсийн тухай баримтлалуудаас нь харахад энэ сургаалиар явах хүн тоотой гэдэг нь илт. Гэхдээ л хүрэх цэг нь хаа ч очих бай, үнэн ч бай, худал ч бай хамгийн чухал үнэт зүйл нь сэтгэлзүйн уналтаас сэргийлж, тэр байдлаас эргэн сэргэхэд түүний санаанууд гарцаагүй тус болохыг доорх гурван ойлголтоор нь дамжуулан товч тайлбарлая.


Сүүдрийн ертөнц дэх сүүлчийн хүмүүс: Өнөөг хүртэлх ертөнцөд бид “Ингэвэл л хүн шиг амьдарч байгаа нь тэр” гэх хиймэл үнэлэмжүүдээр биесээ, цаашлаад нийгмээ хүлж, түүнд итгэхээс аргагүй болтол тулган номлож иржээ. Тухайн хүн чин сэтгэлээсээ аз жаргалтай байж чадах эсэхээс үл хамааран 20 настайдаа их сургуулиа төгсөж, 25 насандаа гэрлэж, 30 настайдаа байшин авч, 40 насандаа амжилтад хүрсэн байх ёстой гэдэгтээ итгэнэ. Түүнчлэн амьдралынхаа туршид нэг л хүнийг хувиршгүй хайрлаж, олон хүүхэдтэй болох нь жинхэнэ аз жаргал гэж бодно. Заримд нь үнэхээр тийм байх ч, харин заримд нь үгүй. Гэвч үүнийг үл ойлгон, бусдын тогтоож өгсөн тэр хэмжүүрт амьдрах явдлыг “Сүүдрийн ертөнц” хэмээжээ.


Цаашлаад бид цөхрөл, сониучирхал, шашин, гүн ухаан гээд олон зүйлсээр дамжуулан юм бүхэнд утга учир, оршихуйн шалтгааныг нь олж өгөхөөр зүтгэдэг онцлогтой төрөл. Үнэхээр ч ажил хөдөлмөр, хайр дурлал, гэр бүлийнхээ төлөө тасралтгүй зүтгэхэд бидэнд тэр хэмжээний хүчтэй шалтгаан хэрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй. Гэвч энэ мэтээр юм бүхнээс учир шалтгаан хайсаар байвал цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр бүхэн нуран унах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, хүсэж орсон ажил тань нэг л өдөр хий хоосон санагдаж, хүсэл тэмүүлэл бөхөх болно. Улмаар өдөр бүр завгүй ажилладаг юм шиг ч цаг нөхцөөх нь их, цаг тутам инээх ч жинхэнэ баяр баясалгүй, эдэлж хэрэглэх нь их боловч амьдралын дүүрэн мэдрэмжгүй “сүүлчийн хүн” болдог аж.


Боолын ёс суртахуун: 

Ер нь сул дорой байснаараа диваажинд очно гэж хэн батлах вэ, хүчтэй байж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө цуцашгүй тэмцэх нь хэзээнээс гэмтэй, муу зүйл болчихов? Ердөө л энэ.


Чухамдаа компанийн боол болсноо хүлцэнгүй хүлээж авдаг, долоо хоногт олон цагаар илүү ажилласнаа наргиан болгож бахархан гайхуулдаг хүмүүс Ницшегийн үзлээр “уугуул амьдрахуйгаа дарж тэвчсэн” хуучнаар бол боолын, өнөө цагийнхаар “нийгмийн тэжээврийн ёс суртахуун”-тай хүн болж таарах нь.


Дээд хүн:

Хязгаартай нөөцүүд хязгааргүй цаг хугацаанд оршсоор байвал тэр тохиол, тэр хөдөлгөөн хэзээ нэгэн цагт давтагдах нь ойлгомжтой. Үүнийг тэрээр үүрдийн давталт хэмээжээ. Тэгвэл энэ гарч чадахгүй үүрдийн давталтыг даван туулахын тулд “Одоо байгаа энэ мөчийг урам зоригтойгоор хүлээн зөвшөөрч, эергээр харж амьдаръя” гэсэн хүчтэй хүсэл зориг шаардлагатай. Тийм л хүсэл зоригтой хүнийг дээд хүн хэмээж буй. Ажил, хайр дурлал гэх мэт бодит бус зүйлс абсолют үнэ цэн байхаа болих мөч гарцаагүй ирнэ. Тэр үе ирж, тэдгээр бодит бус зүйлс “амьдралын утга учир” биш болох цагт “өөрөө өөрийнхөөрөө амьдралыг эергээр харж чадах дээд хүн” болохоос өөр сонголт хүн төрөлхтөнд үлдэхгүй.



УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Маслоугийн хэрэгцээний шатлалын онолд амьдралын суурь хэрэгцээ хангагдсан цагт л оршихуй, урлаг, философийн тухай бодох, сонирхох “орон зай” бий болдгийг дурдсан байдаг. Амьдралын ихэнх туршлагаас үндэслэн бодоход үүнийг үгүйсгэх аргагүй ч, энэ нь нөгөө талаараа өнөөгийн ертөнцөд бидний туйлаас их авч үзэх болсон хүний эрх, тэгш байдлын ойлголттой зөрчилдөх буюу ядуу дорой хүмүүс бодох чадваргүй мэт ойлголтыг автоматаар шахуу өгдгийг сая нэг анзаарсан юм.

“Өрөвдөх” хандлагыг хүлээн зөвшөөрдөггүй Ницшегийн сургаал зарим талаар хэрцгий мэт ч ухаад бодвол бодит байдал хүн бүрд хамаатай хэмээн үзсэн нь “тэгш байдал”-ыг утга ёсоор нь тунхагласан явдал гэж ойлгоход хол зөрөх зүйлгүй. Үүгээрээ тэр философийг илүү хүртээмжтэй, илүү шударга, илүү хатуу бөгөөд үнэн болгосон мэт.

Аз жаргалын философи бол өөрийн үнэлэмжээр зугаацаж, оюун санааны хүлээсэнд баригдалгүй, одоодоо амьдрах явдал гэж дүгнэсэн нь дорнын бясалгалын суурь зарчимтай огцлолцож байлаа.

Comments


bottom of page