top of page
Writer's pictureGaruna publishing

Уншигч танд баярлалаа, 🤗


Амьдрал гэдэг бол үе үеийн хүмүүсийн туулж баяжуулсан үүрд үргэлжлэх уртаас урт түүх. Түүний нэгээхэн зурваст та бид оршиж байна. Азаар бид өвгөдийн хурааж үлдээсэн буян хишгээс чамлахааргүй өвлөн авч, түүний үр шимээр өдий зэрэгтэй явна.


Гэвч, үнэхээр бид азтай хүмүүс үү? Ер нь аз, эзийг юугаар хэмжих ёстой юм бол? Өөрт олдсон бүхнээ идэж бараад, хойч үеэ өнчин хүүхдүүд мэт өлмөн үлдээвэл түүнийг азтай хүн гэж хэлэх үү?


Бидний хүн нэг бүрийн амьдралд гүйцэтгэх ёстой үүрэг байж, түүнээ гүйцэлдүүлэхийн төлөө бүхнээ зориулан зүтгэх л хожим харамсахгүй амьдархуй гэлтэй.


Үүрд үргэлжлэх амьдралд бид хормын төдий саатаж, нүцгэн ирсэн шигээ нүцгэн буцна. Харин амьдрал үүрд үргэлжилнэ. Тэрхүү үүрдийн амьдралд, та саатаад мордсон нь эерэг үзэгдэл байв уу, сөрөг үзэгдэл байв уу? Өөрөөр хэлбэл, таны оршихуй энэ амьдралд ямар ул мөр үлдээхээр л чухам таны азтай эсэх тодорхойлогдох биз ээ.


Уур бухимдал, утаа униар, ундуй сундуй бүрхсэн энэ цаг үед хүжийн ганц гэрэл ч болов нэмэрлэх гэсэндээ энэ ном төрлөө.


@Жолоодогч




Comments


bottom of page