top of page
Writer's pictureGaruna publishing

250 хуудас номыг 4.5 цагт 😲😲😲 ...

Бас нэгэн хүндэт уншигч маань номын сэтгэгдлээ хуваалцжээ

Аргагүй мэргэжлийн уншигч юм аа.


Аль нэг кино, зохиолыг эхлүүлэхэд “Ямар аймаар стресстэй амьдардаг хар шаар вэ” гэж бодогдоод эхэлбэл тэр бүгд их сайн бичигдсэн зохиол, их сайн хийгдсэн кино байдаг юм байна, миний хувьд. “Everything Everywhere all at once”, “ A Beautiful Day in the Neighborhood” үзэхэд, “Ад үзэгдэх зориг”, “Жолоодогч” уншихад энэ явдал давтагдлаа. Жолоодогчийг уншихад ердөө 4.5 цаг л зарцуулж. Өөрөөр хэлбэл, үйл явдал нь яг л кино үзэж байгаа мэт цэгцтэй, ойлгомжтой, товчхон өрнөж байна.


“Азгүй” гэж өөрийгөө тодорхойлж, амьдрал нь бүхэлдээ шаварт хутгалдсан эр зохиолын гол дүр ба миний хэлснээр, “аймаар стресстэй амьдардаг хар шаар”. Даатгалын компанийн үл бүтэх ажилтан… Харин удалгүй амьдралын зорилгоо олчихсон, салбартаа чамгүй амжилттай яваа нэгэн болсноор зохиол өндөрлөнө…


“Би угаасаа азгүй болохоор л ийм дорой, арчаагүй яваа юм” гэх бодол төрж байгаа, төрж байсан, ийм бодлоо өөрчилж чадахгүй яваа бол энэ ном таны “аз жаргалын түлхүүр” ч байж мэднэ. Мэдээж зохиолын цаад санааг ойлгож, хүлээж авах “саваа” бэлдсэн тохиолдолд шүү дээ.


Төгсгөлд нь гэвэл, аз огцом шовойдог эгшин, тийм газар гэж амьдралд байдаг. Тэрийг барьж авах антенна бүх хүнд байдаг гэж ойлгоорой. Тэр антенна таныг өөдрөг, цоглог байх үед хамгийн сайн ажилладаг. Эсрэгээрээ, ааш муутай байх үед тэр антенна ажиллахгүй. Асар том аз дөхөөд ирж байсан ч ердөө л ааш муутай байснаасаа болж антенна нь ажиллахгүй хамаг азаа алдчихдаг байхгүй юу…


Жич: Бас хэдэн дусал нулимс унагаад л авлаа. Хүүгээ, үр удмаа, үрээ гэсэн эцэг эхийн хайр яасан ч уудам, ямар ч гэгээн юмбдэ ❤️




Comments


bottom of page